Засуул Н.Дашжамц 315 барилдааны тэмдэглэл бичжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-01 12:35:18

Монгол Улсын хүндэт засуул Н.Дашжамц 2010 оноос хойш Бөхийн өргөөнд болсон заалны барилдаануудын тэмдэглэл хөтөлж, өдгөө 315 барилдааны бүх үйл явцыг бичжээ.

Түүний тэмдэглэл бүхий таван дэвтрийг Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны архивт хүлээн авсан байна. Тус тэмдэглэл нь тухай цаг үеийн бөхийн барилдааны үйл явдлыг хэдийд ч сэргээн үзэж, сонирхох боломжтой төдийгүй түүхэн үнэт хэрэглэгдэхүүн, судалбар болох юм.

Тэрбээр "Сүүлийн үед бөхийн өргөөнд болсон барилдаанууд дээр гарын даа, тайлбарлагчдын баруун захад суудаг өвгөн юу хийдгийг төв, хөдөөгийн зарим үзэгчид тэр бүр сайн мэдэхгүй биз. Миний ажиглалт, хөтөлж байгаа тэмдэглэл бол бөхийн хүрээнийхэндээ урмаар барьж байгаа үлдэцтэй хариу юм даа" хэмээжээ.

Мөн 40 гаруй жил засуул хийхдээ Үндэсний бөхөд хэрэгтэй, үзүүштэй болгох санаа, зарим нэг дүрмэнд өөрчлөлт оруулж болох юм гэсэн хувийн санал, туршлагаа уг тэмдэглэлдээ бичсэн байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ