БСШУС-ын сайд Говь-Алтай аймагт ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-05-10 12:24:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан тэнхимийн гишүүд орон нутагт ажиллаж буй. Ажлын хэсэгт БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ХНХ-ын сайд С.Чинзориг тэргүүтэй албаныхан багтаж байна.

Тэнхимийн гишүүд өчигдөр Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзсан бол өнөөдөр БСШУС-ын сайд салбарын багш, ажилчидтай уулзлаа. 
Тус аймагт төрийн өмчийн 27, хувийн өмчийн 1, нийт 28 сургуульд өдрийн ангийн 501 бүлэгт 11358, дүйцсэн хөтөлбөрөөр 382, нийт 11.740 сурагч суралцаж байна. Ерөнхий боловсролын 5 дугаар ангийг 1034, 9 дүгээр ангийг 1070, 12 дугаар ангийг 908 сурагч тус тус төгсөнө.
ЕБС-ийн 21 сургуулийн 2677 орны хүчин чадалтай стандартын 24, стандартын бус 6 дотуур байранд 1491 сурагч амьдрах хүсэлт гаргаж, бүрэн хамрагджээ. Дотуур байранд амьдарч буй хүүхдийн 1322 нь малчны хүүхэд байгаа нь байранд амьдарч буй сурагчдын 88.7 хувийг эзэлдэг. ЕБС-д 1323 хүн ажиллаж байгаагийн 53.1 хувь буюу 703 үндсэн багш ажиллаж байна. Аймгийн хэмжээнд зөвлөх 5, тэргүүлэх 159, заах аргазүйч  275 багш ажиллаж байна. Нийт багш нарын 62.4 хувь нь мэргэжлийн зэрэгтэй багш ажиллаж байна. СӨБ-ын 29 цэцэрлэгийн 148 бүлэгт 4572 хүүхэд хүмүүжиж байгаагаас 3580 нь цэцэрлэгийн ангид, 992 нь хувилбарт сургалтаар суралцаж байна. Энэ хичээлийн жилд 1080 хүүхэд шинээр элсэж, халамж эдэлдэг 27, хөгжлийн бэрхшээлтэй 33 хүүхэд хүмүүжиж байна. СӨБ-ын байгууллагад 513 хүн ажиллаж байгаагийн 131 нь үндсэн багш, 116 нь туслах буюу нийт ажиллагсдын 48.1 хувийг эзэлж байна.
“Багшийн хөгжил”, “Сургалтын чанарыг ахиулах”, “Оюунлаг Алтай” хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын тэрргүүлэгчдийн тогтоолоор батлуулан хэрэгжүүлсэн байна. 2017 онд Орон нутгийн хөгжлийн сангаас Сургалтын чанарыг ахиулах хөтөлбөрт 20.1 сая, Багш хөгжлийн хөтөлбөрт 25.8 сая төгрөг зарцуулж, сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагуудын сургалт болон үйлчилгээний орчинг сайжруулан, иргэдэд хүрэх үйлчилгээг хүртээмжтэй болгон, сургалтын чанарт ахиц гарч, ЭЕШ-ын гүйцэтгэлээр 2015 онд 17, 2016 онд 11, 2017 онд долдугаар байрт орж, амжилт жилээс жилд ахисан үзүүлэлттэй байгаа аж.
 

Холбоотой мэдээ