Шинэ засгийн газрын үйл ажиллагаанд саад учруулахгүй гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-05-10 15:24:55
ЕРЕВАН. /ТАСС/. Арменийн эрх баригч байсан Бүгд найрамдах нам Никол Пашиняны шинэ засгийн газрын үйл ажиллагаанд саад тотгор учруулах бодолгүй байна. Энэ тухай тус намын хэвлэлийн нарийн бичгийн дарга, парламентын дэд дарга Эдуард Шармазанов Zhoghovurd сонин ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
 
“Манай нам засгийн газрын ажлыг утгагүй гацаахад чиглэсэн нэр төр хөөцөлдсөн алхам хийхгүй бөгөөд шинэ засгийн газрын бүрэлдхүүнд оролцгүйгээр сөрөг хүчин болно” гэж Э.Шармазанов тэмдэглэсэн байна.
 
Арменийн парламент тавдугаар сарын 8-нд сөрөг хүчний удирдагч Никол Пашиняныг тус улсын ерөнхий сайдаар сонгосон юм.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ