“Сүхбаатарын өнгө” сонин нэг нас хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-05-10 15:42:15
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 05 дугаар сарын 10-ны энэ өдөр бол Сүхбаатар аймгийн отгон сонин болох “Сүхбаатарын өнгө” сонины анхны дугаар хэвлэгдэн гарсан өдөр. Сүүлийн арваад жил тогтмол хэвлэлгүй байсан тус аймагт “Сүхбаатарын өнгө” сонин гарч ирсэн нь хэвлэл мэдээллийн салбарт үгүйлэгдэж байсан орон зайг  бий болгож чадсан юм.

Сонины хамт олон өнгөрсөн нэг жилийн хугацаанд 33 дугаарт олон арван мэдээ мэдээлэл, нийтлэл, сурвалжлага, ярилцлагыг  бэлтгэн уншигчдад хүргэсэнээс гадна 1000 орчим тогтмол захиалагчтай болжээ.

“Тогтмол сонинтой байна гэдэг маань өөрөө тухайн орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийг илэрхийлж буй нэг хэлбэр юм. Нэг жилийн хугнацаанд бид нэг шат ахилаа гэсэн үг. Харин сонины редакцын зүгээс цаашид мэдээ мэдээллээ улам баяжуулж, орон нутгийнхаа сонин сайхныг шуурхай нийтэлж, уншигч захиалагчдынхаа тоог нэмэх, улмаар орон нутгийн шилдэг сонинуудын нэг болох зорилтыг тавин ажиллаж байна” гэж “Сүхбаатарын өнгө” сонины эрхлэгч Д.Улаанхүүхэн хэллээ.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ