“Татвар төлөгчдийн өдрүүд” арга хэмжээнд 6000 гаруй иргэн хамрагджээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-05-11 16:47:06
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг 19 дэх удаагийн “Татвар төлөгчдийн өдрүүд”  энэ сарын 7-11-ний өдрүүдэд улс орон даяар “Эх оронч үзэл татвар төлөгчөөс эхэлнэ” уриан дор явагдлаа. Энэхүү ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн Татварын хэлтсээс хүүхэд залуус болон нийт татвар төлөгчдөд чиглэсэн сургалт мэдээллийн ажлуудыг зохион байгуулж, давхардсан тоогоор 6000 гаруй иргэнийг хамруулжээ.
Тухайлбал Ерөнхий боловсролын 24 сургуулийн ахлах, дунд ангийн 3124 сурагчдад “Татвар бидний амьдралд” сэдэвт хичээл, орон нутгийн зорилтот бүлгийн иргэдэд татварын тухай хуулиар таван өдрийн 18 удаагийн сургалтад 494 татвар төлөгчийг хамруулсан байна.
Аймаг, сумын хэмжээнд зах, худалдааны төвүүдэд E-barimt болон татварын бусад хуулиудаар 185 ажлын байранд тус аймгийн Татварын байцаагчид очиж 859 татвар төлөгчдөд зөвлөгөө өгч ажилласнаа “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн арга хэмжээний хаалтын үеэр Татварын хэлтсээс онцлон танилцуулсан юм.
2017 онд Алтайчууд Татварын сан хөмрөгт орох орлогоо 114,4 хувиар давуулан биелүүлсэн бөгөөд энэ оны эхний дөрвөн сарын татварын орлогын төлөвлөгөөг 105 хувиар давуулан биелүүлжээ.
Э.Нарангэрэл

Холбоотой мэдээ