Нутгийн Удирдлагын ордон хаягаа үндэсний бичгээр шинэчлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-05-13 13:07:35
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Нутгийн Удирдлагын ордон хаягаа шинэчилж, Монгол бичгээр бичлээ. Уг хаягийг Өвөрхангай аймгийн "Тэрэмбаян" ХХК хоёр сая төгрөгийн төсөвт өртөгөөр гүйцэтгэсэн байна.
Мөн сумдуудын ЗДТГ, төрийн байгууллагуудыг байрныхаа нэр хаягийг кирил болон үндэсний бичгээр хослуулан бичих шаардлагыг Хэлний бодлогын аймгийн салбар зөвлөлөөс тавиад байгаа юм.
Монгол хэлний тухай хуулийн 4 дүгээр бүлэгт “харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд албан байгууллага, гудамж, талбайн нэр хаягийг кирил болон үндэсний бичгээр хослуулан, эсхүл дангаар нь бичиж хэвших ажлыг зохион байгуулна” хэмээн заасан байдаг.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 37 дугаар тогтоолоор хот, суурин газар төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын хаяг, зар сурталчилгааг Монгол, Кирил бичгээр бичиж байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ