Сураггүй болсон иргэнийг эрэн хайсаар байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-05-21 12:04:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Энэ сарын 18-ны өдрийн 20:00 цагт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн “Цохиот” гэдэг газар (аймгийн төвөөс хойд зүгт 100 км-т) тус багийн харьяат иргэн Б (27 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй) гэрээсээ гараад сураггүй алга болжээ. 
Харин  мэдээлэл нь аймгийн ОБГ-т  19-ний өдрийн 21:10 цагт ирсэн. Дуудлагыг хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын таван алба хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 30 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн байна. Өнгөрсөн ням гариг буюу энэ сарын 20-ны өдрийн байдлаар “Хөөтэй чих” уулын эргэн тойронд 70 км газар явганаар эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан. Эрлийн ажиллагаа үргэлжилж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ