Европын комисс хуванцрын нэг удаагийн хэрэглээг бууруулахыг зорьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-24 13:00:39
БРЮССЕЛЬ. /РИА Новости/. Европын Комисс хуванцрын нэг удаагийн хэрэглээг бууруулж, дахин ашигладаг болгох зорилт тавиад байгаа хэдий ч хуванцрын хэрэглээнээс татгалзах бодолгүй байна гэж Европын комиссын Дэд ерөнхийлөгч Юрки Катайнен “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
 
Хуванцар нь далайн амьдралд төдийгүй хүмүүс бидний амьдралд ноцтой асуудал үүсгэдэг учир хуванцрын хэрэглээ болон түүнээс үүдэн гарсан далай тэнгисийн бохирдлыг бууруулах нь Европын Комиссын зорилго юм.

“Өнөө үед хуванцар сав баглаа боодлын дийлэнх нь нэг удаа ашиглах зориулалттай байна. Энэ нь бид жилд 105 тэрбум хүртэлх еврог гарздаж байна гэсэн үг юм. Бид үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Европын комисс хуванцрын нэг удаагийн хэрэглээг бууруулахыг зорьж байна” гэж Катайнен ярьсан байна.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ