Камерын бичлэгээр машины хулгайчийг барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-05-24 14:37:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Налайх дүүргийн хоёрдугаар хороонд Приус-11 маркын автомашин хулгайлсан этгээдийг хяналтын камерын тусламжтай илрүүлэн барьжээ.
Энэ сарын 22-ны шөнө Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс шөнийн 03-06.30 цагийн хооронд иргэн Б-ийн эзэмшлийн Приус-11 автомашин хулгайд алдагджээ. Тус дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчид  теле хяналтын камерын бичлэгээр чиглэлийг тогтоон шуурхай эрэн сурвалжилсны дүнд Налайх дүүрэгт оршин суух хаягтай “У” гэгч үйлдсэн болохыг илрүүлэн шалгаж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ