Мөрөнжин цэцэрлэгийн тамирчид уран хөдөлгөөнт гимнастикийн аймгийн аварга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-05-29 15:57:01
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт уран хөдөлгөөнт гимнастикийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн болж 16 байгууллагын 350 тамирчид өрсөлдсөнөөс Мөрөн сумын Л.Мижиддорж эрхлэгчтэй Мөрөнжин 11-р цэцэрлэг тэргүүлж Гранпри цомын эзэд болжээ.
Тус аймагт уран хөдөлгөөнт гимнастикийн спортыг бага наснаас нь хичээллүүлж, хөгжүүлэх ирээдүйд шилдэг тамирчдыг төрүүлэх зорилгоор цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд 3 дахь жилдээ тэмцээнийг зохион байгуулжээ. Энэ жилийн хувьд Жаргалант, Эрдэнэбулган, Рашаант гэсэн орон нутгаас тамирчид оролцсоноороо онцлог болжээ. Хөвсгөл аймгийн гимнастикийн холбоо сүүлийн 3 жил дараалан улсын шилдэг холбоогоор шалгарч улсын тэмцээнд 10 удаа шилдгээр шалгарсан учраас өнгөрсөн онд "Шилдгийн шилдэг "улсын холбоо болжээ.
Тус аймгийн тамирчид  Шилдэг гимнастикч Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2016 онд хоёр тамирчин хүрэл медаль, 2017 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд 5 тамирчин эрх авч оролцсоноос  2 алт, 1 мөнгө, 1 хүрэл авсан зэрэг томоохон амжилтуудыг гаргасан ажээ.
Б.Гантуяа
 
 
Холбоотой мэдээ