Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарын хорих шийдвэрийг өөрчилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/.“Эрдэнэт" үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдан авалтын хэлтсийн дарга Г.Амарбат нарыг өнгөрсөн 5 дугаар сарын 31-нд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хязгаарлалт тогтоох шийдвэрээр хорихоос түр суллав.Тэднийг АТГ-аас "Жаст"группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүгийн "Эрдэнэт" үйлдвэрээр баталгаа гаргуулан "Стандарт" банкнаас авсан зээлд хамаатай байж болзошгүй хэмээн үзэж байцаалт авч байгаад хорих саналыг Нийслэлийн прокурораас гаргасан. Эл саналыг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх өнгөрсөн 4 дүгээр сарын 2-нд хэлэлцээд 30 хоног хорих шийдвэр гаргасан юм. Шүүх дээрх шийдвэрийг амралтын өмнөх өдөр өөрчилсөн аж.
Ж.Батсайхан