Спортын таван төрөлт тэмцээнийг Бор-Өндөр УБҮ зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ “Монголросцветмет” ХХК-ийн 45 жилийн ойд зориулсан спортын таван төрөлт тэмцээнийг Бор-Өндөр УБҮ сумандаа зохион байгууллаа.
Тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, ширээний теннис, шатар гэсэн таван төрлөөр явагдаж, нийт 300 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдсөн аж
Ангилал тус бүрт 11 клубын 11 эрэгтэй, эмэгтэй тамирчид өрсөлдсөнөөс Гар бөмбөгийн эрэгтэй ангилалд Э.Идэрбаяр дасгалжуулагчтай “Бор-Өндөр” УБҮ-ийн Захиргааны баг тамирчид, эмэгтэй ангилалд Л.Баттуяа дасгалжуулагчтай “Бор-Өндөр” УБҮ-ийн Баргилт цехийн баг тамирчид,
Сагсан бөмбөгийн эрэгтэй ангилалд Х.Ержан дасгалжуулагчтай “Бор-Өндөр” УБҮ- ийн Баргилт цехийн баг тамирчид, эмэгтэй ангилалд Ц.Оюунгэрэл дасгалжуулагчтай “Бор-Өндөр” УБҮ-ийн Баргилт цехийн баг тамирчид,
Шатрын эрэгтэй ангилалд “Бор-Өндөр” УБҮ-ийн ахмад П.Зориг, эмэгтэй ангилалд “Бор-Өндөр” УБҮ-ийн ахмад Х.Батцэцэг ,

Теннис эрэгтэй ангилалд “Бор-Өндөр” УБҮ-ийн Аврах албаны тамирчин Б.Тэлмэн, эмэгтэй ангилалд “Бор-Өндөр” УБҮ-ийн захиргааны тамирчин Б.Онон,
Дартс эрэгтэй ангилалд “Бор-Өндөр” УБҮ-ийн Баргилт цех Д.Түвшинбат, эмэгтэй ангилалд “Монголросцветмет” ХХК-ийн захиргааны тамирчин н.Баасанням тус тус аваргалсан байна.
Онооны нийлбэр дүнгээр тэргүүн байр, шилжин явах цомын эзнээр Н.Батчулуун эзэнтэй, Б.Бямбасүрэн дасгалжуулагчтай “Бор-Өндөр” УБҮ-ийн Баргилт цехийн баг тамирчид, дэд байрыг Б.Магсаржав эзэнтэй, П.Түвшинбаатар дасгалжуулагчтай “Бор-Өндөр” УБҮ-ийн Захиргааны баг тамирчид, гутгаар байрыг Т.Нямсүрэн эзэнтэй, Сүхбат дасгалжуулагчтай “Бор-Өндөр” УБҮ-ийн Ахмадын баг тамирчид эзэлсэн байна.
Мөн “Монголросцветмет” ХХК-ийн нийт ажиллагсдын хүүхэд багачуудын дунд “Уурхайчин” сэдвээр гар зургийн уралдаан зарлаж, 145 бүтээл ирүүлснээс дөрвөн насны ангилалд тус бүр эхний 15 бүтээлийг шалгаруулан, шагнаж урамшуулжээ.
Д.Одонтунгалаг