Иргэд ТҮЦ машинаас иргэний үнэмлэхний лавлагааг ихэвчлэн авдаг байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханд төрийн ажлыг хөнгөвчлөх, иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх зорилго бүхий ТҮЦ машинаар 2780 иргэн үйлчлүүлжээ.
Энэхүү ТҮЦ машинаар үйлчлүүлэх иргэдийн тоо өссөн байгаа. Иргэд маань ч дуртай үйлчлүүлдэг. Учир нь цаг хэмнэдэг болохоор тэр. Өнөөдрийн байдлаар ТҮЦ машинаас 1461 иргэн иргэний үнэмлэхний лавлагаа авсан бол 1008 иргэн үл хөдлөх хөрөнгийн лавлагааг авсан байна. Түц машинаас иргэд иргэний бүртгэл, ялангуяа иргэний үнэмлэхний хуулбар лавлагааг ихэвчлэн авчээ. Мөн 20 сумын Улсын бүртгэгч нараар дамжин ирсэн эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн 214 материалыг хүлээн авч 207 иргэнд улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлээд байгаа тухай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс мэдээллээ.
Б.Мягмарсүрэн