МАН-ын бүлэг Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-08 11:42:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг дөнгөж сая хуралдаж, Д.Гантулга гишүүний  бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Учир нь Улсын Ерөнхий прокуророос Д.Гантулга болон Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д ирүүлсэн. Хуулийн дагуу уг саналд өнөөдөр 17.00 цагаас өмнө УИХ хариу хүргүүлэх ёстой юм.

Бүлгийн хуралдааны шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас тодруулахад, "Бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг авч хэлэлцсэн ч тодорхой шийдэл гараагүй. Энэ асуудлыг УИХ-ын бүтцийн байгууллагууд шийдвэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл, одоо УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо болон Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Үүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ" гэлээ.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ