ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ 1998

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
172@montsame.mn
2018-06-11 13:35:12
1992 оны 7-р сарын 2-нд Цюрихт болсон ДХБХ-ны Гүйцэтгэх Хорооны хурлын гишүүдийн санал хураалтаар Франц 12 — Марокко 7 санал авснаар 1998 оны хөл бөмбөгийн ДАШТ Франц улсад хийх шийдвэр хүчин төгөлдөр болсон юм. Тэмцээн Францын 10 хотын 10 цэнгэлдэх хүрээлэнд 1998 оны 6-р сарын 10-наас 7-р сарын 12-ны өдрүүдэд болж өнгөрсөн билээ. 

“ДАШТ 1990”-д ХорватЯмайкаЯпон болон ӨАБНУ-ын багууд анх удаа оролцсон бол Чили (1982), ПарагвайДани (1986), АвстриАнглиШотланд ба Югослав (1990) улсууд эргэн ирж,  ШведЧехУругвай, ОХУ-ын багууд өнжсөн байдаг.
Энэ удаагийн ДАШТ-нээс эхлэн дүрэмд өөрчлөлт оруулж үндсэн цагт багууд тэнцсэн тохиолдолд нэмэлт цагт “Алтан гоол”-оор ялагчийг тодруулах, тоглогчийн араас хөл тавихыг хориглох ба тоглолтын явцад 3 удаа сэлгээ хийхийг зөвшөөрсөн зэрэг нь шинэлэг шийдэл байлаа.
Тус ДАШТ-нд 32 орны шигшээ баг оролцсон ба багуудыг 8 хэсэгт хувиарлан тоглуулж хэсэгтээ эхний 2 байрыг эзэлсэн багууд шууд хасагдах шатны тоглолтод шалгарсан юм.

Аваргын төлөө тоглолтод талбайн эзэн Францын баг Бразилийн шигшээ багтай учраа таарч 3:0-ийн харьцаатайгаар ялснаар анх удаагаа дэлхийн аварга гэдэг эрхэм хүндтэй цолыг хүртсэн билээ.



Холбоотой мэдээлэл:
ДАШТ1930  ДАШТ1934  ДАШТ1938    ДАШТ1950   ДАШT 1954         ДАШТ1958  ДАШТ1962  ДАШТ1966    ДАШТ1970   ДАШТ 1974ДАШТ1978  ДАШТ1982  ДАШТ1986    ДАШТ1990   ДАШТ 1994  
 
1998 оны хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний эргэн тойронд болсон сонирхолтой баримтуудыг дурдвал:
  • ДАШТ 1998 хамгийн их буюу 171  гоол орсон гэж тэмдэглэгдэн үлдсэн ба энэ амжилт 2014 онд Бразили улсад болсон ДАШТ-ний үеэр эвдэгдсэн билээ.
  • Шотландын хөл бөмбөгчин  Том Бойд Бразилитай тоглосон тоглолтод өөрийн хаалганд гоол хийснээр нээлтийн тоглолтод өөрийн хаалгандаа гоол хийсэн анхны тоглогч хэмээн түүхэнд бичигджээ.
  • Ямайкийн хаалганд гоол хийсэн Хорватын хөл бөмбөгчин Роберт Просинечки хоёр өөр улсын шигшээ багт  тоглож гоол хийсэн анхны тоглогч болсон юм. Урьд нь 1990 онд Югославын шигшээ багт тоглож АНЭУ-ын багийн хаалганд гоол оруулж байжээ.
  • Шотландын баг 8 дахь удаагаа хэсгийн тоглолтоор тэмцээнээ өндөрлүүлсэн нь харамсалтай түүхээр тэмдэглэгдсэн байдаг.
  • Хорватын шигшээ баг анх удаа оролцоод 3-р байр эзэлсэн амжилт үзүүлсэн билээ.
Тус дэлхийн аваргын тэмцээний мэргэн буучаар Хорватын хөл бөмбөгчин Шукермэн хочит Давор Шукер 6 гоол хийсэн амжилтаараа шалгарсан юм.

Холбоотой мэдээлэл:

ДАШТ1930  ДАШТ1934  ДАШТ1938  ДАШТ1950   ДАШT1954 ДАШТ1958  ДАШТ1962  ДАШТ1966    ДАШТ1970  ДАШТ 1974  ДАШТ1978  ДАШТ1982  ДАШТ1986    ДАШТ1990   ДАШТ 1994   ДАШТ 2002

С.Баярсайхан

Холбоотой мэдээ