Гэргийгээ хүчирхийлдэг цагдаагийн албан хаагчийг ажлаас нь чөлөөллөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-06-12 16:29:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Цагдаагийн алба хаагч гэргийгээ хүчирхийлдэг гэх мэдээллийн мөрөөр "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай" хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгав. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч дээрх этгээд  Дархан-Уул аймгийн цагдаагийн алба хаагч Д-г үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Хохирогчоос тайлбар мэдүүлэг  ч авчээ. Ийм мэдээллийг олон нийтийн сүлжээнээс гадна цагдаагийн холбогдох байгууллагад мэдээлэх хэрэгтэй гэдгийг ч анхааруулав.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ