Баян-Уулынхан урлагийн наадмаа амжилттай зохион байгууллаа

Орон нутагт | Дорнод
erdenechimeg@montsame.mn
2015-12-04 10:37:56

Дорнод аймгийн Баян-Уул сумынхан "Авьяаслаг Баян-Уулчууд 2015" урлагийн наадмыг саяхан зохион байгуулж шилдгүүдээ тодруулжээ.

Наадам  хамниган, сонгоол дуу, ёохор,  яруу найраг, Өүлэн, Балжан хатан түүхэн жүжгүүдийн төрлөөр явагдсан байна. Нийтдээ долоон баг ур чадвараа сорин өрсөлдөж нэгдсэн дүнгээр сумын цэцэрлэгийн хамт олон тэргүүлж, ЗДТГ-ын хамт олон удаалж  ерөнхий боловсролын сургуулийн баг гутгаар байрт шалгарчээ. Харин сум дундын эмнэлэг тусгай байрыг эзэлсэн байна.

Мөн нутгийн нэрт яруу найрагч Ц.Бадамдоржийн шүлгийн төрөлд 1-р байранд Цэцэрлэгийн баг, 2-р байранд ЕБС-ийн баг, 3-р байранд ЗДТГ-ын Нийгмийн даатгалын байцаагч Б.Доржханд, Хамниган дууны төрөлд 1-р байранд 1-р багийн дуучин Д.Цэцэгмаа, 2-р байранд ЗДТГ-ын санхүү албаны дарга Ж.Алтанцэцэг, 3-р байранд цэцэрлэгийн дуучин В.Энхтуул нар тус тус шалгарлаа.

Б.Туяа

Холбоотой мэдээ