Хүчтэй газар хөдлөлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
172@montsame.mn
2018-06-18 08:39:26
ОСАКА/ТОКИО. /РИА Новости/. Японы баруун хэсэгт даваа гарагийн буюу өнөө өглөө 5,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн тасалдсан тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
 
РИА Новости агентлагийн мэдээлснээр, Японы баруун хэсгийн Осака болон бусад хотод хүчтэй доргилт, чичиргээ мэдрэгдсэн байна.
 
Газар хөдлөлтийн улмаас төмөр замын хөдөлгөөнийг, түүний дотор "Синканксэн" хурдан галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон тухай NHK телевиз мэдээлжээ. Мөн Осака хотын нисэх онгоцны буудал нислэгүүдээ цуцалж, хөөрөх-буух зурвасын байдлыг шалгаж байгаа аж.
 
Тогтсон ёсоор газар хөдлөлтийн үр дагаврыг арилгах онцгой штабыг Японы засгийн газар байгуулсан байна.
 
Киодо агентлагийн мэдээлснээр, Осака болон Хёга хотын дүүргүүдэд 170 мянга орчим байр орон сууцны цахилгаан хангамж тасарчээ.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ