“Эвийн өргөө энхийн гүйлт-2018” гүйлтийн баг Улаангомд ирлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. “Эвийн өргөө энхийн гүйлт-2018” гүйлтийн баг өнөөдөр Улаангом хотноо хүрэлцэн ирлээ. Тэднийг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан, талархал гардуулснаас гадна төв гудамжны хөдөлгөөнийг хааж, дэмжигч хүүхэд залуучууд дагаж гүйлээ.
Үндэсний эв нэгдлийг бэхжүүлж, эх орноо хайрлан хамгаалах үзэл санааг монгол хүн бүрийн зүрх сэтгэлд хүргэхийг зорьж БСШУСЯ, ОБЕГ, Шри Чинмойн Төв болон маршрутын дагуух аймаг, орон нутгийн захиргаад хамтран “Эвийн Өргөө Энхийн гүйлт-2018”-ыг эх орондоо зохион байгуулж байгаа аж. 2018 оны Энхийн Гүйлтийн Ази-Номхон далайн орнуудын маршрут нь Непаль улсын Покара хотоос 2 дугаар сард эхэлсэн бол ОХУ-ын Томс хотноо 7 дугаар сард өндөрлөх бөгөөд нийт 20 улсын нутаг дэвсгэрээр 20 мянга гаруй км зам туулах юм байна. Энхийн гүйлтийн 2018 оны үндсэн маршрут нь БНХАУ-ын ӨМӨЗО-ын Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотоос буухиалсан бамбарыг Дорнод аймгийн хилийн боомтоор 5-р сарын 31-нд хүлээн авч, улмаар Монгол орны 13 аймгийн 39 сум суурин газраар нийт 3000 орчим км замыг туулан, энэ сарын 22-нд Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын боомтоор ОХУ-ын талд шилжих аж. Энхийн гүйлт нь жил бүр АНУ-ын Нью-Йорк хотоос гараагаа аван, дэлхийн таван тивийн 150 гаруй улс орныг хамарч, үндэс угсаа, нас хүйс, шашин шүтлэг өөр өөр сая сая хүмүүс түүнд нэгдэн оролцдог байна. Энэхүү гүйлтийн зорилго нь галт бамбарыг олон сая хүн хотоос сууринд, нэг улсаас нөгөө улсад буухиалж гараас гарт, зүрхнээс зүрхэнд энх тайван, эв нэгдлийн уриаг түгээхэд оршдог аж.

Монгол Улс анх 1995 онд энхийн галт бамбарыг хүлээн авсан бөгөөд түүнээс хойш хоёр жил тутамд тус гүйлтийг амжилттай зохион байгуулж, улмаар Ази-Номхон далайн бүсийн орнуудын маршрутад нэгдэн оролцох болжээ. Дээрх хугацаанд Энхийн гүйлт нь монгол орны 22 аймгийн нутаг дэвсгэрийг хамран 20 гаруй мянган км замыг туулж олон мянган ард иргэд бамбарыг буухиалан гүйж, даян дэлхийн улс орнуудын найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Б.Батхүү