"Талибан"-ы толгойлогч шархныхаа улмаас нас нөгчжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-04 13:39:01

БЭЭЖИН.  /TASS/. Афганистаны хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөний толгойлогч мулла Ахтар Мохаммад Мансур лхагва гарагт өөр босогчидтой буудалцах үеэрээ авсан шархны улмаас нас нөгчсөн тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, энэ мэдээллийг Афганистаны эрх баригчдын төлөөлөгчид нотолсон байна. “Мансур лхагва гарагт өөр бүлэглэлүүдийн толгойлогчидтой ширүүн маргалдаж, улмаар буудалцах үеэрээ хүнд шархадсан” гэж тус улсын эрх баригчдын төлөөлөгчид хэлжээ.

Мулла Ахтар Мохаммад Мансур долдугаар сарын сүүлээр Афганистаны “Талибан” хөдөлгөөний толгойлогч болсон байна. Тэрбээр тус бүлэглэлийг үүсгэн байгуулагч мулла Мохаммад Омарыг нас нөгчсөний дараа түүнийг залгамжилсан бөгөөд толгойлогч болсных нь дараа “Талибан” хөдөлгөөн хоёр хэсэгт хуваагдсан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ