Элсэлтийн ерөнхий шалгалтад сурагчдаа амжилттай бэлтгэсэн багш нарыг урамшуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн засаг даргын захирамжаар элсэлтийн ерөнхий шалгалтад сурагчдаа амжилттай бэлтгэсэн багш нарыг урамшуулахаар болсон байна. Тодруулбал, ЭЕШ-д орж буй Увс аймгийн хүүхдүүдийн амжилтыг өмнөх жилүүдээс ахиулах, багшийн хөдөлмөрийг үнэлэх зорилготой энэхүү шийдвэрийн хүрээнд ЭЕШ-ын хичээл тус бүрт 750-800 оноо авсан сурагчдад хичээл заасан багшийг урамшуулах юм байна.
Ингэхдээ тухайн суралцагч 800 оноо авбал бэлтгэсэн багшийг 300 мянган төгрөгөөр, 750-799 оноо авбал багшийг 50-100 мянган төгрөгөөр урамшуулахаар болжээ.
“Увс аймгийн хэмжээнд энэ жил 11 төрлийн хичээл тус бүрт нийтдээ 1200 гаруй суралцагч ЭЕШ-д орж байна. Энэ жилийн тухайд 12-р анги төгсөгчдийг ЭЕШ-аа амжилттай өгөх боломжийг бүрдүүлж, 4 үе шаттай урьдчилсан сорил авсан нь хариултын хуудас бөглөх аргачлал олгох, мэдлэгийг нь бататгах, дээшлүүлэхэд тодорхой үр үнгээ өгнө гэж үзэж байна” хэмээн аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн мэргэжилтэн С.Оюунбилэг хэллээ.

Б.Батхүү