Төрийн ордны арын цэцэрлэг 06.00-21.00 цаг хүртэл иргэдэд нээлттэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2018-06-21 12:50:51
УУлаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг олон нийтэд нээлттэй боллоо.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өнгөрсөн 7 хоногийн Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгох иргэдийн хүсэлтийг УИХ-ын даргад уламжилсан. Уг хүсэлтийг шуурхай шийдвэрлэх үүргийг УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын Тамгын газарт өгсний дагуу цэцэрлэгийг нээж, иргэд долоо хоногийн турш 06.00-21.00 цагийн хооронд чөлөөтэй нэвтэрч, зорчих боломжтой боллоо.

Харин олон нийтийг хамарсан арга хэмжээ, холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулагдаж буй жагсаал цуглааны үеэр тодорхой хугацаагаар хаах юм байна. 

Н.Туяа
Холбоотой мэдээ