Хууль, эрхзүйн мэдээлэл, үйлчилгээг нэг цэгээс хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-06-21 13:27:15
Баянхонгор /МОНЦАМЭ/. “Хууль, эрхзүйн мэдээлэл, үйлчилгээг нэг цэгээс” нээлттэй өдөрлөг энэ сарын 22-ны өдөр буюу маргааш Баганат талбайд 10:00-16:00 цагийн хооронд болохоор төлөвлөгджээ.
Өдөрлөгт аймгийн Шүүх, Прокурорын газар, ШШГГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, Монголын Өмгөөлөгчдийн холбооны аймаг дахь зөвлөл, Хуульзүйн туслалцааны төв, Төрийн архивын тасаг, Хүний эрхийн үндэсний комиссын Баянхонгор дахь референт зэрэг албаныхан оролцох юм байна. 
Хуулийн болон хууль сахиулах байгууллагуудын тус нээлттэй өдөрлөгт бүх байгууллагууд зөвлөгөө, мэдээлэл өгч, үйл ажиллагаандаа хэрэглэж буй тоног төхөөрөмж болон холбогдох хууль тогтоомжуудыг сурталчилан оролцох аж.
Мөн үеэр Төрийн архивын үзэсгэлэн гарах бол ард иргэдийн гарын хээний дардасыг авч дурсгах үйл ажиллагаа ч зохион байгуулагдах юм байна.
                                                                                                                                           Б.Мөнхзул
Холбоотой мэдээ