“Ардчилсан хувьсгал 25-Бүтээн байгуулалт” гэрэл зургийн үзэсгэлэн гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
gantuya@montsame.mn
2015-12-04 16:50:18

Монгол Улсад Ардчилсан хувьсгал өрнөсний 26 жилийн ойд зориулсан “Ардчилсан хувьсгал 25 -Бүтээн байгуулалт” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг Төрийн ордны ёслол хүндэтгэлийн Баганат танхимд зохион байгуулна.  

Гэрэл зургийн үзэсгэлэнг Ардчилсан намын Хэрэг эрхлэх газар, Гамма агентлагтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд үзэсгэлэнд АН-ын дарга З.Энхболд, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар оролцох юм. Мөн энэ өдөр уламжлал болгон зохион байгуулдаг “Ардчиллын төлөө” снукер биллярдын тэмцээнийг Жаргалан төвд зохион байгуулах аж.  

Ардчилсан хувьсгалын баярын өдрүүд 12 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд тохиож байгаа юм.

Н.Туяа 

Холбоотой мэдээ