Хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-05 11:02:38

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин 4 аймгийн 7 сумын нутагт бүртгэгдэн, голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтоосон талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Тухайлбал, Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн “Цагаан дэрс” гэдэг газар “Дорнод тоорой” гахайн аж ахуй болон Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд оршин суух иргэн Л-ийн гахайн аж ахуйд “Гахайн сонгомол мялзан” өвчин гарчээ.

Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б, Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газарт сууршиж буй малчин Э, Ц, М, Б.О, Э нарын хотонд “Хонины цэцэг” өвчин тархсан байна.

Мөн Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум, Хархорин сумын Орхон баг, Увс аймгийн Завхан сумын Хяргас нуурт малын галзуу өвчин бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ