ЖДҮ-ийг дэмжих санд он дамжсан 22 зээлдэгчийн 2.4 тэрбум төгрөгийн зээл бий гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр хуралдан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Дээрх асуудлыг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэн санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд ирүүлсэн бөгөөд байнгын хороодоос зарчмын зөрүүтэй санал гараагүй болохыг дэд хорооны зарга З.Нарантуяа хуралдааны эхэнд мэдээлсэн. Дараа нь, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэхээр төлөвлөгдсөн 64.5 тэрбум төгрөгийн ажил хийгдээгүй буюу энэ мөнгийг ашиглаж чадаагүй байна. Ажил нь төлөвлөгдсөн ч мөнгө нь ашиглагдаагүйгээс тэрхүү мөнгө жилийн эцэст Төрийн санд хураагдаад явдаг. Объектын хөрөнгө оруулалт ирэх оны төсөвт тусгагддаггүйгээс барилгын ажил царцдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд хийгдэхээр төлөвлөгдсөн ажлын хөрөнгө оруулалтыг ирэх онд дамжуулан ашиглахаар хуульд өөрчлөлт оруулж болох эсэхийг лавлав. Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас олгосон олон тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдэлгүй хэдэн он дамжсан байна. Үүний хэчнээн нь найдваргүй өр авлага болохыг тодруулав.
Сангийн яам болоод Үндэсний аудитын газрын ажлын хэсгээс хариулснаар, 2012-2013 онд хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг дараа оны гуравдугаар сарын 1-ний дотор авч болохоор холбогдох хуульд өөрчлөлт оруулан мөрдсөн ч ахиц гараагүй учир үйлчлэлийг зогсоосон аж. Дараа оны улсын төсөв 11 дүгээр сарын 15-нд батлагдмагц тендер зарлан, шалгарсан аж ахуйн нэгжүүд дараа оны дөрөвдүгээр сарын нэгэн гэхэд ажлаа эхлүүлэн гүйцэтгэж 12 дугаар сарын 31-ний дотор мөнгөө авахад ямар ч асуудал үүсэхгүй аж. Энэ асуудлаар Засгийн газрын тогтоол оны эхэнд гарч бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарт хүргүүлсэн гэлээ. Сангийн яамны ажлын хэсгээс мэдээлж буйгаар ажлаа хийгээд гүйцэтгэлээ тус яаманд ирүүлсэн бүх байгууллагын мөнгийг гаргаж өгсөн бөгөөд ажлаа цагт эхэлсэн бол мөнгөө авах бололцоотой юм байна.
Үндэсний аудитын газраас Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн өр авлагын тооцоог судалж үзэхэд 22 зээлдэгчийн 2.4 тэрбум төгрөгийн зээл он дамжин удсан байсан бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төсвийн ерөнхийлөн захирагчид энэ асуудлаар албан шаардлага хүргүүлсэн аж. 2017 оны дүнгээр Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан 1.4 тэрбум төгрөгийн үндсэн, 0.3 тэрбум төгрөгийн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байгаа гэсэн мэдээллийг Үндэсний аудитын газраас өгсөн.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа Төрийн сангийн үлдэлдэл оны эцэст их байгаа нь ямар шалтгаантай вэ. Ингэж үлдсэн нь төсөв, төсвийн тодотголыг батлахдаа тооцоо судалгаа буруу хийсэнтэй холбоотой юу хэмээн тодруулсан.
Сангийн яамны ажлын хэсгийн тайлбарласнаар, 2017 онд эдийн засгийн өсөлт 3 хувьтай байна хэмээн тооцоолж байсан ч 5.1 хувийн өсөлттэй гарсан, ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсантай холбогдуулан 986 тэрбумын санхүүжилт оны эцэст орж ирсэн нь Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд нөлөөлсөн аж.
Гишүүд ийнхүү хэлэлцээд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг дэмжив.