Испани-Оросын тоглолтод VI Филип хаан хүрэлцэн ирнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-28 15:42:39
МОСКВА. /АиФ/. “ДАШТ-2018”-ын Испани-Оросын багийн хооронд болох 1/8 шигшээ тоглолтыг үзэхээр Испанийн хаан VI Филип Москва хотод хүрэлцэн ирнэ гэж Испанийн хөл бөмбөгийн холбоо мэдээлэв.  
 
Орос-Испанийн тоглолт 7 дугаар сарын 1-нд Москвагийн “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болно. Тоглолтыг  үзэхээр мөн Испанийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Луис Рубиалес хүрэлцэн ирэх аж.

Түүнчлэн үндэснийхээ шигшээ багийн тоглолтыг үзнэ гэдгээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь мэдэгдсэн юм. ДАШТ-ний B хэсгийг Испанин тэргүүлсэн бол ОХУ-ын шигшээ баг А хэсэгт удаалсан юм.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ