Мал, тэжээвэр амьтдын тооллого энэ сарын 07-нд эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-05 13:48:32

Нийслэлийн Засаг даргын “Мал, тэжээвэр амьтдын тооллого явуулах тухай” А/870 дугаар захирамжийн дагуу Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа гаар ахлуулсан дүүргийн тооллогын комисс Сүхбаатар дүүрэгт "2015 оны мал, тэжээвэр амьтдын тооллого, шинэчилсэн бүртгэлийг явуулах тухай" сургалт зохион байгуулав.

Уг сургалтад Сүхбаатар дүүргийн 20 хорооны зохион байгуулагч, тооллогоор ажиллах хүч оролцлоо. Сургалтыг дүүргийн тооллогын комиссын орлогч дарга, Статистикийн хэлтсийн дарга Д.Нарантуяа удирдан, мал, тэжээвэр амьтдын тооллого, шинэчилсэн бүртгэлийг явуулах тухай болон ҮСХ-ноос баталсан маягт, зааврыг нэг бүрчлэн тайлбарлаж, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тооллогын маягт, заавар, бичгийн хэрэгсэл, утасны нэгж зэргийг тараав. Мал, тэжээвэр амьтдын 2015 оны тооллого энэ сарын 07-ны өглөө улс орон даяар нэгэн зэрэг эхэлж, 17-ны өдөр дуусна. Тиймээс тооллогын өдрүүдэд малтай өрхүүд малаа бэлчээхгүй байхыг дүүргийн Тооллогын комиссоос анхааруулж байна. Энэ жилийн тооллогоор малтай өрхийн байршлыг тодорхойлох зорилгоор GPS төхөөрөмж ашиглах болжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ