УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2018 оны Хаврын ээлжит чуулган өнөөдөр 17.50 цагт хаалтаа хийлээ.
Хаврын чуулганы хугацаанд УИХ-ын байнгын хороо болон дэд хороод 101 удаа хуралдаж, 304 асуудал, нэгдсэн чуулган 27 удаа хуралдаж 188 асуудал хэлэлцжээ. Энэ хугацаанд гишүүдийн ирц дунджаар 83 хувьтай байв. Чуулганаар бие даасан 17, нэмэлт өөрчлөлт оруулсан 67, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай 2, 51 тогтоол батлан гаргасныг УИХ-ын дарга М.Энхболд чуулганы хаалтын үеэр дурьдлаа. Мөн тэрбээр энэ удаагийн чуулганаар баталсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Тавантолгой төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтоол, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын хэсэг томилсон зэрэг шийдвэрүүдийг онцлон танилцуулав.
УИХ-ын дарга М.Энхболд, “Энэ удаагийн чуулганы онцлог нь гишүүдийн ирц сайжирсан явдал байлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх хуулийн төсөл батлагдсан нь туйлын чухал. Мөн УИХ 2019 онд эдийн засгийн өсөлтийг 8 хувь, төвсийн тэнцвэржүүлсэн орлого 8.8 их наяд, зарлагын дээд хэмжээ 10.9 их наяд төгрөг байхаар, улсын нийт өрийг 32.7 хувиар бууруулахаар баталлаа. 2019 онд Оюутолгойн далд бүтээн байгуулалт 60 хувьд хүрч, Тавантолгойн ордын ашиглалт өргөжиж, газрын тос боловсруулах, нүүрс угаах, гүн боловсруулах, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрүүдийг байгуулж эхэлнэ. Ингэснээр Монгол Улсын эдийн засаг тогтворжих юм. Мөн Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд Азийн автозамын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх хэлэлцээрийг соёрхон баталлаа. Ингэснээр Монголын тээвэрчид гуравдагч орон руу тээвэрлэлт гүйцэтгэх, дэлхийд өрсөлдөх шинэ гарц бий болж, худалдаа, татвар, даатгалыг хөнгөвчлөхөөр боллоо. Ирэх жилүүдэд хүүхдийн эрхийг хамгаалах, сурах орчин, хамрах хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах болно. Ирэх онд 85 цэцэрлэг, 62 сургууль барьж, гурван ээлжийн хичээлийг хоёр ээлж болгохоор зорьж байна. Хүчирхийллээс хүүхдүүдээ хамгаалах, аюулгүй орчинд амьдрах чиглэлээр хууль тогтоомжийн орчныг сайжруулах, хамтын ажиллагаа нэмэгдүүлэх шаардлага бий болж байна” хэмээв.
Мөн тэрбээр үгийн төгсгөлд “60 тэрбум”-ын асуудлаар Нээлттэй сонсгол явуулах талаар УИХ-ын 19 гишүүнээс ирүүлсэн албан бичгийг Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснийг хэллээ.
УИХ-ын даргын үгийг бүрэн эхээр нь хүргэх болно.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ