Шүлхийн голомтгүй бүсээс тээврийн хэрэгслийн гарах хөдөлгөөнийг түр хязгаарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-07-02 10:51:05
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн зургаан суманд шүлхий гарсантай холбогдуулан энэ өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор халдварын голомтгүй Хайрхан, Жаргалант, Өлзийт, Цэцэрлэг, Эрдэнэмандал сумдаас нийтийн тээврээс бусад тээврийн хэрэгслийн /хувийн том, жижиг тээврийн хэрэгсэл, мотоцикль/-ийн гарах хөдөлгөөн болон  мах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг энэ сарын 06-ны өдөр хүртэл оруулж, гаргахыг хориглосон байна. 

Дээрх сумд нь шүлхий өвчин гарсан сумдтай хил залгаа юм. Харин шүлхий өвчний голомтгүй Ихтамир, Чулуут, Өндөр-Улаан, Хангай, Тариат, Булган, Цахир сумдаас мах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг гарал үүсэл, шинжилгээний бичигтэй аймгийн төв рүү нэвтрүүлэхээр боллоо.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ