Сэлэнгэ аймаг дахь олон улсын хилийн боомтууд наадмаар амрахгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол түмний уламжлалт их баяр Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдэд Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг АЗШНБ, Сүхбаатар ТЗШНБ-ууд амрахгүй ажиллах юм байна.
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Сэлэнгэ аймаг дахь Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх олон улсын боомт нь Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллах гэнэ. Мөн Алтанбулаг сум дахь Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх олон улсын боомт 24 цагаар тасралтгүй амралтгүйгээр ажиллах юм байна.

Ч.Отгонцэцэг