Вьетнамын тал Америкийн хоёр цэргийн шарилыг хүлээлгэн өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ХАНОЙ./ТАСС/. Вьетнамын дайны үеэр амь үрэгдсэн Америкийн хоёр цэргийн албан хаагчийн шарилыг АНУ-д хүлээлгэн өгөх ёслол Вьетнамын төвийн нутгийн Дананг хотод боллоо. Дайн дууссанаас хойш Вьетнамын тал Америкийн цэргүүдийн шарилыг 144 дэх удаагаа хүлээлгэн өгч байгаа нь энэ юм.
Хоёр цэргийн цогцсыг энэ оны 5-6 дугаар сард хоёр талын хамтарсан экспедици эрлийн ажиллагаа явуулах үеэр олсон байна. Хоёр орны шүүх эмнэлгийн шинжээчид “хүний ясны үлдэгдлүүд нь дайны үеэр сураггүй алга болсон америк цэргүүдийнх мөн” гэдгийг тогтоожээ. Үүнийг Хавай дахь АНУ-ын зэвсэгт хүчний тусгай лабораторид эцэслэн тогтоох юм.
Энэтхэг-Хятадын хойгт явуулсан Америкийн цэргийн ажиллагаа дууссанаас хойш 2000 гаруй цэргийн албан хаагчийн нэрс сураггүй алга болсон хүмүүсийн жагсаалтад байна. Тэднээс 1500 нь Вьетнамаас эргэж ирээгүй бол 500 орчим нь Лаос, 90 цэрэг Камбожийн нутагт сураггүй алга болжээ.
Америкийн цэрэг Вьетнамаас гарсан даруйд эхэлсэн Вьетнам-Америкийн хамтарсан эрлийн багуудын ажиллагааны үр дүнд Энэтхэг-Хятадын хойгоос 1000 орчим америк цэргийн шарилыг /Вьетнамын нутгаас-700 орчим, Лаос -200 гаруй, Камбож-30 гаруй/ эх оронд нь авчраад байна.

Э.Аянзаяа