“Бидний авьяас-2015” урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-12-07 15:34:19

Сүхбаатар дүүргийн ЕБС, цэцэрлэгүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Засаг даргын нэрэмжит “Бидний авьяас-2015” урлагийн их наадам Монголын Хүүхдийн ордонд болж, шилдгүүдээ тодрууллаа.

“Авьяас” хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлэх, хүүхэд багачуудын авьяасыг дэмжин урамшуулах, багш, эцэг эхийн оролцоог сайжруулах олон нийтэд түгээх зорилготой тус наадамд энэ удаа 19 сургууль, 25 цэцэрлэг оролцов. Тус наадамд хүүхэд багачууд эцэг эх, багш нартайгаа хамтдаа оролцдог онцлогтой.

Энэ жилийн наадамд цэцэрлэг 8, сургуулиуд 10 төрлөөр өрсөлдөж номинаци тус бүрд шилдэг 3 байрыг шалгаруулснаас хамгийн олон төрөлд тэргүүлсэн Ж.Соронзон захиралтай Монгол-Оросын хамтарсан сургууль, Б.Хоролгарав захиралтай 3-р сургууль шилдгийн шилдгээр, Л.Цэнгэлмаа захиралтай 2-р сургууль, Ү.Маам захиралтай Шинэ-Үе сургууль тусгай байр эзэллээ.

Цэцэрлэгийн ангилалд Л.Наранжаргал эрхлэгчтэй 17 дугаар цэцэрлэг, Д.Цэрэндолгор эрхлэгчтэй 42 дугаар цэцэрлэг шилдгийн шилдгээр, А.Анхмаа эрхлэгчтэй 135 дугаар цэцэрлэг, Б.Анхмаа эрхлэгчтэй 143 дугаар цэцэрлэг тусгай байр эзэлсэн юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ