Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт хангалттай гэж үнэлэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 21:41:51

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар  аймгийн бараа, ажил үйлчилгээ, худалдан авах ажиллагааны 2015 оны нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, олон нийтийн оролцооны аргаар худалдан авсан төсөл арга хэмжээний тайланг тус тус баталж худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангалттай гэж үнэлжээ.

Энэ үеэр олон нийтийн оролцоотойгоос бусад журмаар хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааг 2016 онд зуун хувь цахим систем ашиглан зохион байгуулах, тендер шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах, худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нийлүүлэлт, гүйцэтгэлийн үр дүнг ашиг хүртэгч иргэд, олон нийтээр үнэлүүлдэг тогтолцоог бүрдүүлэхийг үүрэг болгожээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

 

 

Холбоотой мэдээ