Тариалан сумын 150 залуус сургалтанд хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 21:43:00

Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс Тариалан суманд "Миний гэр бүл Миний баялаг" залуу гэр бүлийн сургалт зөвлөлгөөнийг зохион байгуулж 6 багийн төлөөлөл болсон 150 гаруй залуус оролцлоо.

Сургалтаар гэр бүлийн боловсролд хамтран анхаарах, гэр бүлийн гишүүдийн сэтгэлгээ хандлагыг эерэгээр өөрчилж, мэдлэг мэдээлэл тогтмол олгож чадвал хүүхдийн эрхийн зөрчил, осол гэмтэлд өртөх гээд хүүхдэд учирч буй олон эрсдлийг бууруулах талаар холбогдох хүмүүс мэдээлэл өгчээ. Тус аймаг энэ оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж залууст зориулсан арга хэмжээг тодорхой үе шаттай зохион байгуулж байгаагийн нэг нь орон нутагт болж буй тус зөвлөгөөн ажээ.

 Хөвсгөл аймаг Б.Гантуяа

 

 

Холбоотой мэдээ