"Боржигин өв" үзэсгэлэн дэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-07-23 09:09:05
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Музей, сургалт судалгааны хамт олон Говьсүмбэр аймгийн "Боржигин өв" музейтэй хамтран музейн сан хөмрөгт хадгалагдаж буй боржигин нутагтай холбогдох үзмэрүүдээр үзэсгэлэнг олны хүртээл болголоо.
“Боржигин өв” нэртэй уг үзэсгэлэнг Говьсүмбэр аймгийн баяр наадмын үеэр  зохион байгуулсан аж. Үзэсгэлэнд Зүүн Чойрын хийдийн гол шүтээн бурхан "Дамдинчойжоо" сахиус, Боржигин Сэцэн вангийн отгон ноён Гомбосүрэнгийн дээл, Дугар мээрэнгийн одончуу цув, боржигин хуур, эмээл зэрэг 20-иод үзмэр тавигдсан байна. Үзэгчид, наадамчин олонд зориулсан нүүдлийн хэлбэрээр дэглэсэн энэхүү музейг нийт 200 гаруй хүн үзэж сонирхжээ. Дашрамд дурдахад Дорноговь аймгин Айраг, Даланжаргалан, Иххэт, Алтанширээ сумд хуучнаар Сэцэн хан аймгийн Боржигин сэцэн вангийн хошуун нутагт хамаардаг бөгөөд боржигины өв соёлыг харуулсан дээл хувцас, эд хэрэглэл олонтаа байдаг аж.   
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ