Гэр бүлийн үнэ цэнийг хадгалахад эцэг эхийн оролцоог нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 10:21:22

Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран гэр бүлийн үнэ цэнийг хадгалахад эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Баяр хөөртэй гэр бүл” сургалтыг Өвгөд сургалтын төвд хамрагддаг хүүхдүүдийн аав ээжүүдэд явуулав.

Сургалтаар хүүхдийн хүмүүжил төлөвшил гэр бүлээс шалтгаалдаг бөгөөд эцэг эхчүүд үр хүүхэддээ үлгэр дууриалал нь байх ёстойг онцолж байлаа. Мөрөн хотын “Өвгөд” сургалтын төвд 64 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүртгэлтэй ч өдөр бүр 30 хүүхэд тогтмол үйлчлүүлж ерөнхий эрдэм гүйцээх хичээл, хэл заслын хичээл, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагддаг бөгөөд хичээл нь гүйцсэн тохиолдолд энгийн хүүхдүүдтэй хамт сумынхаа ерөнхий боловсролын сургуульд шилжин суралцдаг ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ