Төр, хувийн хэвшлийн бүх цэцэрлэгийг эмчтэй байх шаардлага тавина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-07-25 19:07:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх хичээлийн жилээс бүх цэцэрлэгийг эмчтэй байхыг шаардлагыг ЭМЯ-наас тавьж байна.
Эмч ажиллуулаагүй цэцэрлэгийн эрхлэгч нартай Нийслэлийн Боловсролын газраас гэрээ байгуулахгүй, урсгал зардлыг олгохгүй хэмээн салбарын яамнаас мэдэгдэж байна. Энэ оны дүнгээр төрийн өмчийн 878 цэцэрлэг, төрийн бус өмчийн 538, нийт 1416 цэцэрлэгт 256 мянган хүүхэд хүмүүжиж байгаагаас төрийн өмчийн цэцэрлэгт 417 эмч ажиллаж байхад хувийн өмчийн цэцэрлэгүүдийн цөөн хувь нь эмчтэй байна гэсэн тоо гарчээ.
“Энэ бүтцээс харахад хүүхдүүдээс сард 800 мянгаас сая гаруй төгрөгийн төлбөр авдаг хувийн цэцэрлэгүүдийг бид яагаад эмчтэй бай гэж шаардаж чадахгүй байна вэ. Эндээс л бид ажлаа эхэлбэл цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа, эрүүл ахуй, хүүхдүүдийн эрүүл мэнд тодорхой хэмжээгээр цэгцлэгдэнэ” гэж үзэж буйгаа БСШУС-ны сайд Ц.Цогцолмаа хэлж байна. Энэ тал дээр БСШУЯ, ЭМЯ аль аль нь шахаж хамтран ажиллах ёстой гэдгээ илэрхийлэв. Удахгүй эхлэх шинэ хичээлийн жилээс цэцэрлэгүүдэд эмчтэй байх стандарт шаардлагыг тавьж төлөвлөгөөндөө тусгаж ажиллахыг мэдэгджээ.
Б.Болд
Холбоотой мэдээ