Ховдод шатахууны үнэ буулаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймагт өчигдрөөс эхлэн шатахууны үнэ буурч Улаанбаатар хотын үнээс 30 төгрөгийн зөрүүтэй боллоо. Харин үүнийг дагаад өргөн хэрэглээний хүнс, барааны үнэ бас буурах боломж бүрдэж байгаа ажээ.
Тус аймагт А-80 бензин нэг литр нь 1760 төгрөгийн үнэтэй байсан бол 180 төгрөгөөр хямдарч 1580, А-92 бензин нэг литр нь 2090 төгрөгийн үнэтэй байсан бол 400 төгрөгөөр буурч 1690, дизель түлш литр нь 2090 төгрөг байсан бол 270 төгрөгөөр буурч 1820 төгрөг боллоо.
Ховд аймагт босоо болон хэвтээ тэнхлэгийн зам харилцаа хөгжиж байгаа энэ цаг үед шатахууны үнэ буурч байгаад хэрэглэгчид ам сайтай байна. Харин сонгуулийн өмнөх шоу биш л байгаасай гэх хүмүүс ч бас байна.
А.Бямбасүрэн