Баян-Өлгийн мал хоёр саяд хүрэх төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 11:59:51

Баян-Өлгий аймагт мал сүргийн тооллого өчигдрөөс явагдаж эхэлсэн тухай аймгийн статистикийн хэлтсийн дарга Х.Бахыт мэдээллээ.

Малтай хамт энэ удаа малын хашаа саравчны тооллого явагдана. Тооллогыг арав хоногт багтаана. Тооллогынхонд орон нутгийн удирдлагаас сайн дэмжлэг үзүүлэх, малчид болон малтай иргэд малаа үнэн зөв тоолуулахыг тэр анхаарууллаа. Байгалийн бэрхшээлийн улмаас олон арван мянган толгой мал бусад аймаг сумын нутагт отор хийж яваа энэ үед тэдгээрт  хүрэх унааны асуудал түвэг учруулж байгаа юм байна. Гэхдээ Засгийн газрын дэмжлэгээр өчигдрөөс эхлэн бензин шатахууны үнэ алслагдсан энэ нутагт хямдарсан нь энэ бэрхшээлээс гарах боломж бүрдүүлж байна. Тухайлбал А-92 литр бензиний үнэ 1660 болж 170 төгрөгөөр хямдарлаа. Урьдчилсан таамгаар энэ тооллогоор тус аймаг анх удаа 2000 000 толгой мал, үүний дотор 800 000 орчим ямаа тоолуулах төлөвтэй байна.                               

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ