Япон улсын Шизуока мужийн зочид Сэлэнгэ аймагт айлчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-31 12:16:24
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг Япон улсын Шизуока мужтай газар тариалангийн салбарт нарийн ногоо тариалах, төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллах санал солилцлоо.
Япон улсын Шизуока мужийн газар тариалангийн асуудал эрхэлсэн газрын дарга Hosoyo болон судалгаа шинжилгээний мэргэжилтэн Ozaka нар Сэлэнгэ аймагт айлчиллаа. Зочдыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.нарантуяа хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцлоо. Сэлэнгэ аймгийн хувьд Япон улсын Шизуока мужтай хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн жил японы ард түмний үндэсний хоол суба гоймонгийн түүхий эд болох гурвалжин будааг хамтран амжилттай тариалсан юм. Энэ удаа хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх зорилгоор ийнхүү газар тариалангийн салбарт нарийн ногоо тариалах, төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр хэлэлцээ хийсэн байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ