Говь-Алтай аймгийн Бугат сумд 4.31 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-07-31 12:48:07
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Бугат сумаас баруун хойд зүгт 18 километрийн зайд энэ сарын 30-ны өдөр Улаанбаатарын цагаар 12 цаг 59 минут 28 секундэд 4.31 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов. 
Газар хөдлөлтийн талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Алтай салбараас тодруулахад, "Одоогоор сумын иргэдэд газар хөдлөлт хэрхэн мэдэгдсэн талаарх мэдээлэх хуудас бөглүүлж байгаа учир албан ёсны дүгнэлт маргаашнаас гарна хэмээн мэдээлэв.
Өмнө нь хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сарын 18-19-нд шилжих шөнө тус аймгийн төвөөс 8 км-ын зайд гурван магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байсан юм.
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ