Нэгдсэн эмнэлэг “Төв хүлээлгийн танхим”-аа засварлаж, ая тухтай орчныг бүрдүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-08-03 14:56:57
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн сарын 2-нд эхэлсэн “Төв хүлээлгийн танхим”ын засвараа дуусган, ая тухтай орчныг бүрдүүлж иргэд үйлчлүүлэгчдээ тав тухтай орчинд хүлээн авч эхэллээ. Тус хүлээлгийн танхимын засварын гүйцэтгэл дуусч  аймгийн удирдлагууд танилцлаа. 

Засварын ажилд нийт 50 гаруй сая төгрөг зарцуулсан бөгөөд хөрөнгийг ЭМЯ шийдвэрлэжээ. 
Урьд өмнө орчин үеийн шийдэл бүхий иргэдийн ая тухтай үйлчлэх нөхцлийг хангахуйц угтах үйлчилгээний танхимтай болох саналыг тус эмнэлэгийн захиргааны зүгээс аймаг орон нутгийн удирдлагууд болон харъяа яаманд хүсэлт хүргүүлдэг байсан ч хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалан өдий хүртэл шийдвэрлэж чадаагүй ирсэн аж.

Уг засварыг хийх хүртэл хүлээлгийн танхимыг шилэн хаалтаар хувааж, хурлын танхим зэрэг зориулалтын бусаар ашиглаж байсан бол ийнхүү тав тухтай орчин бүрдүүлж өвчтөн, үйлчлүүлэгчдийгээ угтаж авах авах орчныг бүрдүүлж чаджээ.
Цаашид тус хүлээлгийн танхимд хөтөч сувилагч болон нээлттэй утсыг ажиллуулахаар төлөвлөсөн тухай аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Эрдэнэтулга нээлтийн үеэр хэлж байлаа. 
Түүнчлэн Аймгийн нэгдсэн Эмнэлгийн Гэмтэл согог заслын тасаг нь энэ жил 30 жилийнхээ ойтой золгож байгаа аж. Ойн хүрээнд өрөө, тасалгааны засварыг хийсэн байна. Тус засварыг Дархан Ус суваг ХК болон бусад хувь хүмүүс албан байгуулагын дэмжлэг туслалцаатайгаар 6 сая төгрөгийг хуримтлуулан хийсэн талаар тасгийн эрхлэгч Д.Энхбаатар мэдэгдлээ. Цаашид Гэмтэл согог заслын тасгийн шалны хулдаас, өвчтөнүүдийн ор, шүүгээ зэргийг солих шаардлагатай байгаа аж.

Ийнхүү иргэд, үйлчлүүлэгч болон өвчтөнүүдийг ая тухтай орчин үйлчлэх боломжийг аймгийн Нэгдсэн эмнэлэг шат дараатайгаар ханган ажиллаж байна.
 
 
Л.Отгонбаатар
 
Холбоотой мэдээ