Ирэх онд нийслэлд 10 түргэн тусламжийн цэг нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-08 14:55:40

Нийслэлийн хэмжээнд 2016 онд 10 түргэн тусламжийн цэг шинээр байгуулахаар болсоноо Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа өөрийн цахим хуудастаа мэдээлжээ.

Тэрбээр “Төслийг минь дэмжсэн төлөөлөгч нар, хурлын дарга, Засаг дарга нарт баярлалаа! Байр хашаагаа түрээслүүлэх иргэд 103-т хандаарай. Сард түрээсэнд 700−900 мянган төгрөгийн нэг цэг дээр төсөвлөсөн. Үүнд ус, цахилгаан, дулаан, эмчийн аюулгүй байдал орсон байх ёстой. Баянзүрх дүүрэгт дөрвийг, Сонгинохайрхан дүүрэгт гуравыг, үлдсэнийг нь бусад дүүрэгт байгуулна. Иргэдтэйгээ хамтраад зүтгэвэл болдог л юм байна” хэмээн бичсэн байна. Ж.Амарсанаа иргэдэд элэгний С вирусын эмийг хөнгөлттэй үнээр авах боломжийг судалж гарцыг олсон, транс тосны хор аюулыг иргэдэд таниулж, энэ талаар сэрэмжлүүлэх ажлыг эрчимтэй явуулсаар байгаа зэрэг нь олны талархалыг хүлээж байгаа юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ