Хүн ам, орон сууцны завсрын тооллого явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 15:35:23

 Хүн ам, орон сууцны завсарын тооллого Увс аймагт амжилттай явагдаж байна.

Одоогоор Улаангом сумын 2000-аас дээш өрхтэй төвийн 9 баг дээр 9 гэрээт ажилтан, аймгийн Статистикийн хэлтэс дээр нэг гэрээт ажилтан, нийтдээ 10 судлаач хүн ам, орон сууцны завсарын тооллогын ажлыг гүйцэтгэж байна. Судлаач нар сардаа тус бүр 240 өрхөөр явж хүн амын судалгаа хийх бөгөөд өдөрт 15 өрхөөр орох аж. Ерөнхийдөө даваагаас пүрэв гарагуудад айл өрхүүдээр явж мэдээлэл цуглуулаад баасан гарагт нь аймгийн Статистикийн хэлтэс дээр сууж программд шивж оруулдаг байна.

Өнгөрсөн 7, 8 сард судлаач бүр 240 айлаар явж судалгаа хийсэн бөгөөд одоогоор ажлын явц нь 53 хувьтай байгаа аж. Энэхүү тооллогыг ирэх 11 дүгээр сард багтааж дуусгаад программдаа шивж оруулах ажлыг ондоо багтааж хийх юм байна.

Улаангом суманд амьдраад 2-3 жил болсон ч аймгийн төвд шилжиж ирэх сонирхолгүй өрх олон байгаа аж. Мөн эдгээр өрхүүдийг хөдөөгийн багийн дарга нар нь Улаангом руу шилжүүлэх дургүй байдгаас үүдэн тооллого явуулахад багагүй бэрхшээл учирч байна. Хуулиндаа тухайн иргэн оршин суугаа газраа 6-аас дээш сараар амьдарсан бол тус хаяг дээрээ бүртгүүлэх ёстой аж.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд