Чөлөөт худалдааны бүстэй холбоотой шинэ хэлцэл байгуулахгүй байхыг үүрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
172@montsame.mn
2018-08-17 08:16:42
ВАШИНГТОН. /РИА Новости/. Мексик болон Канадтай хийж буй яриа хэлэлцээнд ахиц гарахгүй бол Умард Америкийн чөлөөт худалдааны бүсийн тухай хэлэлцээртэй /НАФТА/ холбоотой шинэ хэлцэл байгуулахгүй байх үүргийг АНУ-ын Ерөнхийлөгч  Дональд Трамп тус улсын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзерт өгсөн байна гэж РИА Новости агентлаг мэдээлэв.
 
Трампын шаргуу шаардлагын дагуу АНУ, Мексик болон Канадын төлөөлөгчид чөлөөт худалдааны бүсийн тухай хэлэлцээрт шинэ санаануудыг тусгах талаар яриа хэлэлцээ хийж байгаа аж. Худалдааны гэрээг Мексик болон Канадтай тус тусад нь байгуулахыг илүүд үзэж байгаа тухайгаа Трамп мэдэгдэж байсан ба энэ нь Умард Америкийн чөлөөт худалдааны бүсийн тухай хэлэлцээрийг байгуулахгүй гэсэн үг юм. Мексик болон Канадын эрх баригчид яриа хэлэлцээний гурван талын хэлбэрийг хадгалах сонирхолтой байгаагаа илэрхийлж байгаа ажээ.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ