Цусны загвар банк бий болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 15:41:50

Азийн хөгжлийн банкнаас 30 сая долларын төсөл 8 аймагт хэрэгжүүлж байгаагийн нэг нь Хөвсгөл юм. Төслийн хүрээнд орон нутгийн жишиг цусны нөөц банк бий болгох зорилготой бөгөөд Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн нэг давхрын 7 өрөөг цусны стандартын төв болон тохижуулж, тоног төхөөрөмжөөр ханган сургалт мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна.

Тус аймгийн Цусны банк жилдээ 600-800 хүнээс цус авч 300-350 л цусыг цуглуулж шаардлагатай иргэдэд өгч байгаа бөгөөд энэ онд 150 гаруй литр цус цусан бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд байгаа гэнэ. Аймгийнхаа хүн амын хэрэгцээг бүрэн хангах доноруудтай боловч стандартын шаардлага хангасан байр дутагдалтай байсан ажээ. Ийнхүү Азийн хөгжлийн банкнаас буцалтгүй тусламжаар байгуулагдах цусны нөөцийн төв нь  барилгын засвар болоод, орчин үеийн тоног төхөөрөмж, эмнэлгийн халдвараас сэргийлэх зэрэг хяналтын тогтолцоог бэхжүүлэх бэлтгэл ажил хийгдэнэ.

Төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсад загвар цусны банк бий болж бусад аймагт туршлага түгээн дэлгэрүүлэх, амь нас нь дээсэн дөрөөн дээр сандарч тэвдэж буй хүнд хамгийн их хэрэгцээтэй цус цусан бүтээгдэхүүнийг стандартын орчинд бэлтгэн хүргэж амьдрал бэлэглэх гээд олон давуу талтай гэдгийг Азийн хөгжлийн ахлах мэргэжилтэн Ж. Алтантуяа онцлон хэлж байлаа.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд