Ардчилсан хувьсгалын өдрийг тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДБаруун хязгаарын ууган их сургууль Ховд Их сургууль, Ард Аюушийн талбайгаас 12 сарын 07- ны өдөр Ардчиллын салхийг анх сэвэлзүүлсэн билээ. Ардчилсан хувьсгалын энэ өдөр УИХ-ын гишүүн Д.Батцогт, Ховд аймгийн Засаг дарга, Ардчилсан намын гишүүд, дэмжигчид, Ховд Их сургуулийн оюутны төлөөлөл Галданбошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө.
Ховд их сургуулийн түүхэнд 1989 оны 12-р сарын 07 чухал өдөр юм. 1989 оны 12-р сарын 07 нд тэр үеийн Ховдын Багшийн дээд сургуулийн түүх, монгол хэлний ангийн оюутнууд тухайн үеийн нам засгийн бодлогыг шүүмжлэн шинэ нийгмийн тогтлыг эрэлхийлэн жагсаж байсан нь анхлан Монгол оронд ардчилсан хөдөлгөөнийг эхлүүлж байсан түүхтэй.
Энэ өдрийг өнөөгийн залууст таниулан түүхэн өдрийг онцлохоор Ард Аюушийн талбай дээр аймгийн удирдлагууд, байгууллагын төлөөллүүд оролцсон хүндэтгэлийн цуглаанд ХИС-ийн оюутан залуус, багш, ажилтнууд оролцож хүндэтгэл үзүүллээ.
А.Бямбасүрэн