Сургуулиудад техник хэрэгсэл гардуулан өгөх ёслолын ажиллагаа боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
erdenechimeg@montsame.mn
2018-08-24 23:22:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/ 30 сургуульд техник хэрэгсэл гардуулан өгөх ёслолын ажиллагаа БСШУСЯ-ны хурлын танхимд  боллоо. Энэхүү ажлыг “Good Neighbors” олон улсын байгууллагаас Хүүхдийн эрхийн клуб төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд нэг сургуульд 17 нэр төрлийн бүтээгдэхүүн өгч байгаа юм байна. Ёслолын ажиллагаанд БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Д.Ням-Очир болон албаны хүмүүс, бүрэн дун сургуулиудын эрхлэгч нар оролцсон юм. 
БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Д.Ням-Очир “Хичээлийн шинэ жил эхэлж, сургуулийн анги танхимд хүүхдийн дуу цангинах цаг ирлээ. Ирээдүйд хөгжилтэй улс болохын тулд хүнээ хөгжүүлж, тэдний боловсролд анхаарах нь чухал. Сайхан орчинд чанартай боловсрол эзэмшүүлэх ёстой гэдэг үүднээс салбар яамны зүгээс хүүхдийн сурах орчинд илүү их анхаарлаа хандуулж байна. Энэхүү ажилд сайн дурын байгууллагууд тусалж дэмжиж байгаад талархаж явдаг. Цаашид ч сайн дурын клубын санаачлага хэрэгтэй болно. Хамгийн гол нь хүүхдийн эрх, боловсролд анхаарах нь чухал гэдгийг хэлэх байна” гэж онцоллоо. 
Багагүй хөрөнгө, мөнгөний дүнтэй техник хэрэгслээр хангагдаж буй сургуулиудын багш нар баярлаж талархсанаа илэрхийлэн, цаашид ч төсөл хэрэгжиж хүүхдүүдийн боловсролд хөрөнгө оруулалт хийийг хүссэн юм.
Холбоотой мэдээ