Орост авсан хоригоо ЕХ зургаан сараар сунгахаар төлөвлөж байна

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-12-09 15:09:25

ПАРИС. /TASS/. ОХУ-д авсан хориг арга хэмжээгээ Европын Холбоо /ЕХ/ зургаан сараар сунгахаар төлөвлөж байгаа тухай Парисын “Monde” сонин мягмар гарагт оройн дугаартаа “Европын эх сурвалжуудын мэдээллээс” иш татан бичжээ. Энэ асуудлыг 12 дугаар сарын 17-18-нд болох ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх асуудлуудын тоонд оруулах ёстой байсан боловч энэ сарын 14-нд болох сайд нарын түвшний уулзалтын үеэр хэлэлцэх аж.

“Дэлхийн 28 орны Элчин сайд нар Брюссельд энэ долоон хоногт багтаан бэлтгэл зөвлөгөөн хийж эцсийн шийдвэрийг зөвшилцөнө” гэж тус сонинд бичжээ. “Хориг арга хэмжээг сунгахад зайлшгүй шаардлагатай зөвшилцөлд зарим талаар хэдийн хүрсэн” гэж “Monde” сонинд мэдээлсэн байна. Энэ асуудлаарх шийдвэрийг ЕХ-ны тэргүүлэх орнууд АНУ-тай 11 дүгээр сарын 15-16-нд Туркийн Анталья хотод болон “Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр зөвшилцжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ